FAO in Mongolia

МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО – ГИШҮҮН ОРНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

05/05/2021

Хүнсний тогтвортой тогтолцоо нь бүх нийтийг аюулгүй, шим тэжээлтэй, боломжийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнээр хүртээмжтэй хангахад суурь ач холбогдолтой билээ. “Хүнсний тогтолцоо” хэмээх ойлголт нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дахин боловсруулалт, тээвэрлэлт болон хэрэглээн дэх бүх төрлийн үйл ажиллагааг хамарна.   Хүнсний тогтолцоо эрүүл байх нь хүний болон хүрээлэн буй орчны эрүүл мэнд, эрүүл аж төрөх соёл төдийгүй эдийн засгийн эрүүл байдалд нөлөөлдөг.   

Хүнсний тогтолцооны зорилт нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх төдийгүй экосистемийг хадгалан дэлхийн болон нутаг дэвсгэрийн цогц байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход түлхэц болох, хүн амын ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх боломж (ялангуяа, эмэгтэйчүүд, залуучуудын)-ийг бүрдүүлэн тогтвортой амьжиргааг хангахад өөрийн хувь нэмэр оруулахад оршино.

Харамсалтай нь сүүлийн хэдэн арван жилийн хүнсний тогтолцооны хөгжлийн явцаас харахад өнөөгийн тогтолцоонд ноцтой эрсдэлд тулгараад байна. Том зургаар нь харвал, нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой байгаа хэдий ч сүүлийн арван жил бууралттай байсан хоол тэжээлийн дутагдал 2015 оноос өсөх болсон.   Олон улс орны адилаар Монгол Улсад хоол тэжээлийн дутагдлын гурван зэрэг ачаалал  буюу шим тэжээлийн болон бичил элементийн дутагдал,  таргалалтын асуудал ноцтой тулгарч байна.

Ажлын байр бий болгох, ялангуяа хөдөө орон нутагт энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийн хүнсний өртгийн сүлжээний худалдааны далайц  хэмжээ нь нийгэм эдийн засгийн эмзэг, тэнцвэргүй байдал, аж ахуй эрхлэгчдийн амьжиргаанд дарамт үүсгэж улмаар шилжин суурьшихад хүргэж байна.

Хүнсний тогтолцоо нь түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хэт ашиглалт, биологийн олон янз байдлын хорогдол болон агаар, ус, хөрсний бохирдолд нөлөөлж байна. Эдгээрийн үр дүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж буурч, шинэ өвчин үүсэж, уур амьсгалын сөрөг нөлөөний давтамж нэмэгдэж, гамшигт үзэгдэл болон мөргөлдөөн нь хүн амын шилжилт хөдөлгөөнийг шалтгаан болж байна.

Хүнсний тогтолцооны тогтворгүй өсөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд орон нутгаас эхлээд үндэсний болон олон улсын бүх түвшинд тодорхой араг хэмжээ авах хэрэгтэй байна. Бидэнд Засгийн газар, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын сонирхогч талууд, залуучуудын байгууллага болон малчид, тариаланчдын холбооны зүгээс дэмжсэн үйл ажиллагааны хөтөлбөр шаардлагатай байна. Үйл ажиллагааны ийм хөтөлбөр нь хүнсний одоогийн тогтолцооны нийгэм, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг салбарт сөргөөр нөлөөлж буй суурь шалтгааныг таслан зогсооход чиглэсэн байх хэрэгтэй. Уг хөтөлбөр нь бодитой бас шударга ёсонд нийцсэн байх ёстой.

            Энэ жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх Арван жилийн үйл ажиллагааны амжилтын хүрээнд Хүнсний тогтолцооны асуудлаар Дээд хэмжээний чуулга уулзалтыг зарлан хуралдуулна.  Энэхүү Дээд хэмжээний чуулга уулзалт нь Дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжлийн бүх зорилгод хүрэх арга замыг тодорхойлох эргэлтийн цаг мөч болно хэмээн хүлээж байна. Дэлхийн хүнсний тогтолцоог сэргээн сайжруулах нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилж буй COVID-19-ийн хямралыг даван туулах "илүү сайныг бүтээцгээе" уриалгад хариулах боломжийг бидэнд олгоно.

            Монгол Улсын хувьд энэхүү Арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой арга хэмжээг тодорхойлох, хүнсний тогтолцоог өөрчлөх асуудлын хүрээнд олон талын оролцогчдыг нэгтгэн бүсий болон үндэсний түвшний хэлэцүүлэг зохион байгуулахыг Монгол улсын Ерөнхий сайд дэмжиж байгаа юм.

Зорилго ба зорилт

Үндэсний хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь 2030 онд манай улсад хүнсний ямар тогтолцоо шаардлагатай болохыг тодорхойлж, Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоонд хүрэх арга замыг тогтооход оршино.

Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний үр дагаврыг сааруулах арга хэмжээ авахын хамтаар бүх хүнийг тэгш шударга, даван туулах чадвар бүхий амьжиргаатай байх нөхцлийг хангахад чиглэсэн хүнсний тогтвортой үйлдвэрлэлд оролцогч бүх талуудыг дэмжин ажиллаж хүн амыг эрүүл, шим тэжээлтэй хүнсээр хангахад ямар үйл ажиллагаа шаардлагатай болохыг тодорхойлоход чиглэнэ.  Тодруулбал, үндэсний болон бүсийн хэлэлцүүлгүүд нь дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

  1. Тогтвортой хөгжлийн зорилгын гол цөм болсон хүнсний тогтолцооны талаар, ялангуяа, цар тахлын улмаас бий болж буй хүнсний тогтолцоонд хийх өөрчлөлтийн хойшлуулшгүй шаардлагын талаар  мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх;
  2. Хүнсний системийн засаглал, үйл ажиллагааны нэгдмэл байдал болон инновацын хэрэгцээг тодорхойлох; болон
  3. Зарчмуудыг боловсруулж, Засгийн газар болон Монгол Улс дахь бусад оролцогч талуудын хэрэгжүүлж болохуйц тодорхой арга зам, шийдлийг тодорхойлох.

Гол үүрэг гүйцэтгэгчид

Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Энхбатын Болормааг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулагчаар томилсон болно. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хэлэлцүүлгийг чиглүүлэн зохицуулагчаар ажиллах бол Үндэсний хөгжлийн газар  нь үндэсний болон бүсийн хэлэлцүүлгийн үйл ажиллагааг  зохион байгуулах ажлыг хариуцан явуулна. Ерөнхий зохицуулалтыг НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба хариуцан ажиллана. 

Үйл явц

Үндэсний хэлэлцүүлэг нь бүс нутгийн хэлэлцүүлэг, залуучууд, иргэний нийгмийн сүлжээ байгууллагуудын бие даасан хэлэлцүүлгүүд болон Европын холбоо, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хийх хүнсний тогтолцооны шуурхай үнэлгээнээс гарсан зарим үр дүнд тулгуурлан явагдана. Бүс нутгийн хэлэлцүүлгийн хуваарь: 

Бүс нутаг

Хамрагдах аймаг

Хугацаа

1

Баруун

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс

05.17

2

Төв

Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл

05.18

3

Хойд

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон

05.19

4

Зүүн

Хэнтий, Дорнод, Сүхбаатар

05.19

5

Урд

Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр

05.20

6

Нийслэл

Нийслэлийн ЗДТГ, Бүх дүүрэг

05.21