FAO in Mongolia

Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах төслийн үйл ажиллагааг эхлүүлэх уулзалтыг зохион байгууллаа

05/05/2022

ШХА-ийн санхүүжилттай НҮБ-ын ХХААБ-гаас хэрэгжүүлж байгаа Монгол ногоо төслийн хүрээнд Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах хэсэг нэмэгдсэн тул тус хэсгийн эхлэлтийн семинарыг ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ажлын албатай хамтран 4-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Уг хэсгийг шинээр нэмсэн зорилго нь Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуйн салбрын хууль тогтоомжийг боловсронгуй болгох юм.

Энэ хүрээнд Органик хүнсний тухай хууль болон холбогдох бусад хууль, журмуудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, төслийн санал боловсруулах, оролцогч талуудаар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн барих ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. 

Уулзалтанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, болон албаны бусад хүмүүс оролцсон ба ХХААХҮЯ-наас органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн сайжруулах хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.