FAO in Mongolia

НҮБ -ын ХХААБ-ын “ACT” төсөл Кодексийн үндэсний зөвлөлийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

21/10/2022

 

НҮБ-ын ХХААБ-ын “Хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийг хязгаарлах, бууруулахад кодексийн стандартыг хэрэгжүүлэх” (ACT) төсөл ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран 10-р сарын 19-ний өдөр Кодексийн үндэсний зөвлөлийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр дараах 3 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:

  1. ХХААХҮЯ-ны хүрээнд Шинэчлэн байгуулсан Кодексийн үндэсний зөвлөлийн бүтэц, зорилго, ажлын чиг үүрэг
  2. НҮБ -ын ХХААБ-ынACT төслийн зорилго, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
  3. ACT төслөөс монгол хэл рүү орчуулсан Хүнсний хууль эрх зүйн хороо (CAC)-ны дараах нэр бүхий дадлын дүрэм, удирдамжийг Кодексийн үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцуулж, санал, зөвлөмж авлаа. Үүнд:
    1. Хүнсээр дамжих бичил биетний  тэсвэржилт (ББТ)-ийг хамгийн доод түвшинд хүртэл бууруулах, хязгаарлах дадлын дүрэм CXC 61-2005. 2021 онд шинэчилсэн.
    2. Хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийн нэгдсэн  хяналт, тандалтын удирдамж CXG 94-2021. 2021 онд батлагдсан
    3. Хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтэд эрсдэлийн дүн шинжилгээ хийх удирдамж CAC/GL 77- 2011.  2021 онд шинэчилсэн.

Хэлэлцүүлгиин үр дүнд Кодексийн үндэсний зөвлөл өөрийн ажиллах дотоод журам, зохицуулалтаа боловсруулахаар төлөвлөгөө гаргалаа. Түүнчлэн Монгол хэлнээ орчуулсан Кодексийн 3 стандартыг 2022 онд багтаан Стандарт хэмжил зүйн газрын Техникийн хороогоор хэлэлцүүлж баталгаажуулахаар тогтов.