FAO in Mongolia

“AGRIPERENEURSHIP CHALLENGE” хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бизнесүүдийг шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ.

13/01/2023

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бизнесүүдийг шалгаруулах “Agripreneurship Challenge”  тэмцээн зарлагдлаа. Энэ тэмцээнийг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй юм. Та:

  • Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарт инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ чиглэлээр бизнес эрхэлдэг үү?
  • Компанийн үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 болон түүнээс доош жил болсон уу?
  • Шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэн, туршилтын загвараа боловсруулсан байгаа юу?
  • Өөрийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргахаар зорьж байгаа юу?

Хэрэв таны хариулт ТИЙМ бол “Agripreneurship Challenge”-д яг одоо бүртгүүлээрэй.  

Хөтөлбөр 2023 оны 1-р сараас 3-р сарыг дуустал 3 сарын турш 4 үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар:

  • 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг авах
  • Олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт, тогтвортой, хариуцлагатай бизнес загварчлал, брэндинг болон маркетинг, экспортонд бүтээгдэхүүнээ гаргахад бэлтгэх зэрэг сургалт, зөвлөгөө авах
  • Тус салбарт үйл ажиллагаа явуулж буй амжилттай бизнесүүдтэй холбогдож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм .

Хэрэв та хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээтэй бизнес эрхлэгч бол энэхүү тэмцээнд оролцоорой.

Удирдамж: www.shorturl.at/orAK1

Facebook: Agripreneurship Challenge

***

Төслийн тухай:

 

“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу Европын Холбооноос үзүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан Төсвийн дэмжлэгийн Техникийн туслалцааны бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү техникийн туслалцааны төслийн ерөнхий зорилго нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай  хүргэх; төсөв, санхүүгийн удирдлагын (ТСУ) тогтолцоог сайжруулах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Засгийн газрын түвшинд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай түншлэн ажилладаг.  

 

***

Утас: 91916987, 95077178