FAO in Mongolia

ХЭЭРИЙН ЭКОСИСТЕMИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЛЭГИЙН ЗОХИОЛ БИЧИХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

01/03/2023

ТӨСЛИЙН НЭР, ДУГААР:

“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл /40002171/

 

АЖЛЫН ЗОРИЛГО:

Хээрийн экосистемийн онцлог, сонин содон, мэдүүштэй бүхнийг багтаасан танин мэдэхүйн, адал явдалт, сонирхол татахуйц хүүхдийн өгүүллэгийн зохиол бичүүлнэ. Энэ нь цаашид зохиолд тулгуурлан ном, комикс зэрэг тохиромжит хувилбарт хөрвүүлэн бүтээл гаргахад чиглэх юм.

 

ӨГҮҮЛЛЭГИЙН ЗОХИОЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

1. Бага ангийн хүүхдэд зориулагдсан байх.

2. Зохиолд хээрийн экосистемийг цогц байдлаар нь авч үзэн амьдрах орчны олон янз байдлыг хамруулсан байх (тухайлбал, хээр тал, ус намгархаг газрууд, ойт хээр, нам уулс, голын татам гэх мэт).

3. Зохиолд хээрт оршин амьдрах гол төлөөлөл амьтдыг оруулах. Гол дүр нь цагаан зээр байх ба туслах дүрүүдэд бор гөрөөс, хонин тоодог, цэн тогоруу, зөгий, үлийн цагаан оготно, монгол болжмор, хярс үнэг, монгол тарвага, мануул, хээрийн бүргэд гэх мэт байна.

4. Дүрүүд тус бүрийн өөрийн гэсэн зохиолын нэртэй байх, мөн зан төрхийн онцлогуудыг хөгжилтэй, хайр татам байдлаар сайтар гаргаж өгөх.

5. Энэ зохиолоор хүн байгаль, зэрлэг амьтдын харилцан шүтэлцээг, тухайн амьдрах орчин болон ач холбогдлыг сонирхолтой, хялбархан ойлгогдох байдлаар оруулах.

6. Зохиогчийн эрхийн маргаангүй эх бүтээл байх.

7. Зохиолын хэмжээ A4, нийт 6 хүртэлх нүүр бүхий байх.

 

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА:

2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Байгууллагын товч танилцуулга/товч намтар (CV), өмнө нь үүнтэй ижил төстэй гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга, тэдгээрийн цахим холбоосыг үнийн саналын хамт ирүүлнэ үү.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

• Сонирхсон байгууллага/хувь хүн ажлын даалгавартай холбоотой нэмэлт мэдээллийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлын цагаар [email protected] хаягаар холбогдон авч болно.

• Сонирхсон байгууллага/хувь хүн нь материалаа [email protected] хаягаар 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл ирүүлнэ.

• Материалыг зөвхөн Монгол хэл дээр ирүүлэх бөгөөд гадаадын хуулийн этгээд оролцох боломжгүй ба Захиалагч талаас зөвхөн хураангуй жагсаалтад орсон байгууллагатай холбогдоно.