FAO in Mongolia

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ОРНУУДЫН 29 ДЭХ УДААГИЙН ОЙН КОММИСЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

22/02/2022

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дэх удаагийн хурлыг “Ой ба ногоон сэргэлт” сэдвийн хүрээнд 3 сарын 22-25-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.

Хурлыг нээж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон Далайн бүсийн төвийн Ерөнхий захирал Ким Жон Жин үг хэлж, бүс нутагт ой болон ногоон сэргэлт нэн чухал болохыг тодотгоод хуралд амжилт хүслээ.

МУ-ын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ойн бодлогын газрын Дарга Б. Оюунсанаа үг хэлэхдээ хэдийгээр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас энэ удаагийн комиссын хурлыг цахимаар зохион байгуулж байгаа ч тогтвортой ойн менежментийг дэмжсэн, өндөр ач холбогдолтой хурлуудыг Монгол Улс санаачлан, зохион байгуулахдаа баяртай байгаагаа илэрхийлж Монгол Улс ойн доройтол, хомсдтлыг сааруулах, нөхөн ургалтыг дэмжиж хамрах хүрээг тэлэх, усны нөөцийг нэмэгдүүлэх, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгоход онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Энэ хөдөлгөөнд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид, ойн нөхөрлөл, ард иргэд маань нэгдэж, идэвхтэй дэмжин, хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байгаагаа илэрхийллээ.

“Ой ба ногоон сэргэлт” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Ойн комиссын 29 дүгээр хурлаар ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах асуудлаар бодит үр дүнтэй, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргах тал дээр улс орнуудыг идэвхтэй оролцохыг тэрээр уриаллаа.