FAO in Mongolia

"Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлгийг Дорноговь, Сэлэнгэ аймагт зохион байгууллаа

07/07/2022

Органик хүнс, хөдөө аж ахуйн эрхзүйн орчныг сайжруулахад төрөөс барьж буй бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор "Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлгийг ШХА-ийн санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй Монгол ногоо төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, УИХ –ын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин болон Т.Аубакир нарын ажлын албатай хамтран Дорноговь аймгийн Сайншанд хотод 2022.07.02-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал, ХААГ-ын дарга болон Дорноговь аймгийн 13 сумын үйлдвэрлэгчид, хоршоод, ногоочдын төлөөллүүд Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн эрх зүйн орчны хүрээнд органик үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт, экспорт болон баталгаажуулалтын  үйл ажиллагаа эрхлэх явцад тулгарч буй бэрхшээл, сайжруулах боломжийн талаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.